Хуралдаанд:
• Тамгын газрын дарга У.Мөнхцэцэг
• Сумын Цагдаагийн тасгийн төлөөлөгч ахлах дэслэгч Э.Анхбаяр
• Онцгой байдлын газрын албан хаагч дэслэгч Ш.Дөлбадрах
• ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Урантуяа
• Санхүүгийн албаны дарга Х.Шинэцэцэг
• Мэргэжилтэн Ц.Батдүүдээ
• Хүн ам зүй нийгмийн бодлогын мэргэжилтэн Р.Түвшинзаяа
• Хүүхэд гэр бүл нийгмийн ажилтан Т.Ариунтамир
• Засаг даргын туслах Б.Нямлхагва нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж Улаан загалмайн анхан шатны хороотой хамтран хандивын аян зарлаж гал түймрийн гамшигт өртсөн айл өрхүүдэд яаралтай, нэн шаардлагатай байгаа эд материалын тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн ажиллах шийдвэр гаргалаа. ИТХ-ын даргын зүгээс гамшгийн үед байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай солилцож, ард иргэдийг үнэн зөв мэдээллээр цаг алдалгүй хангах чиглэлийг ГТУА 47 дугаар ангид, гал түймэрт өртсөн айл өрхүүдийн бодит хохирлын хэмжээг яаралтай тогтоохыг сумын цагдаагийн тасагт, мөн эдгээр иргэдийн гэр бүл, хүүхдүүдтэй тусгайлан уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Хүн ам зүй нийгмийн бодлогын мэргэжилтэн Р.Түвшинзаяа, Хүүхэд гэр бүл нийгмийн ажилтан Т.Ариунтамир нарт тус тус үүрэг өглөө.
ИТХ-н ажлын алба.
